Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдыг хөөж явуулж, өөрсдөө үлддэг хурган аргаа боль

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2026.09.15/ нээлтээ хийлээ. Бид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн бэлгүүд их боллоо. Монголын парламент чинь нэг удганы хэрэг шүүдэг хэмжээний түвшинд хүрчихлээ шүү дээ. С.Амарсайханы асуудал хүн чанарын хувьд онцгүй л санагдаж байна. 

2027 оны сонгууль чинь дөхөж байгаа юм биш үү. Удирдлагууд маань үүнийг том зургаар нь хараарай. 

-Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэх асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар огцроод байдал сайжрах үгүйд эргэлзэж байна. Нөхцөл байдлаа зөв дүгнэж ажлаа хиймээр байна. Хамтарсан Засаг байгуулагдаад хэдэн хүн сайд болох гээд л АН-д хамаг л гоё сайд нараа өгөх гээд байна гэдэг асуудал үүссэн шүү дээ яг үнэндээ. Үүнээс хойш дангаараа засаглана гээд л явсан. Алтан өргөө кинон дээр Ёроол, Ёмбоо хоёр нөхөр хайрцган дотор учиргүй их алт эрдэнэс байна гэж байгаад нээсэн чинь юу ч байхгүй усгүй болчихдог шиг л зүйл боллоо. 2а-гийн гэгддэг Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн “далдакууд”-аас болж л ийм болсон. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр А.Ариунзаяа буруутай, О.Саранчулуун буруутай, ер нь л С.Амарсайхан буруутай юм байна гээд явуургүй улс төр хийхээ болих хэрэгтэй. Одоо ардын намын хувьд ажлаа л хийх цаг.

-Танай нам хэр удаан хагарлаа үргэлжлүүлэх юм бэ?

-Би Н.Учрал Ерөнхий сайдад хоёр зүйлийг хэлж байсан. Нэгдүгээрт өөрийн толгойтой байгаарай. Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болох байх, өөрийн толгогүй явбал хананд зургаа өлгүүлсэн л сайд болох байх. Өнөөдөр болоод байгаа бүх асуудлууд Н.Учралаас үл хамараан явж байгаа болов уу гэж найдаж байна. Хүний тооцооллоор хүний занганд орж ажиллаж болохгүй. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгуулж унасан. Харин Н.Учрал хоолойгоо боолгож магадгүй байна. Энэ бүхнийг Б.Энхбаяр хийж байж магадгүй. Ерөнхий сайдыг хөөж явуулж, өөрсдөө үлддэг хурган аргаа боль. Н.Учралыг чадах хүртлээ л дэмжээд явж байна.

Сөрөг хүчин дандаа л сул байдаг, Монголын ард түмэн дандаа тэвчээртэй байдаг. Яах вэ ингэж явж байгаад жижиг намуудаа панаалдаад сонгуульд ялж болдог юм гэдэг зүйлд манай намынхан хөтлөгдөөд байгаа юм шиг байна.

-Оюутолгойн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн одоо хийгдэж байгаа хэлцлийг дэмжиж байгаа. Гэхдээ гэрээ нь сайн байсан уу үгүй юу гэдэгт эргэлздэг. Энэ компани ашгаа хийгээд л гарч явах нь ойлгомжтой. Гэрээг сайжруулах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    4 минутын өмнө

    энэ харин бүүр галзуурчихжээ

    Хариулах