Дэлхийн шатрын XXXXVI олимпиад эхэллээ

Zuv.mn
1 цаг 24 минутын өмнө

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй Дэлхийн шатрын 46 дахь удаагийн олимпиад өнөөдөр Узбекистаны Самарканд хотод эхэллээ. 

Энэ удаагийн олимпиадад нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна. 

Манай улсын хувьд,  эрэгтэй баг  их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг, эмэгтэй баг олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд  ФИДЕ мастер Б.Ану, Ц.Батсайхан нар дасгалжуулж байна. Мөн тэмцээний өмнөх бэлтгэлд дасгалжуулагч Игорь Лысый оролцжээ.

Өнөөдөр манай эмэгтэй баг 109-д эрэмбэтэй Палестинтай, эрэгтэй баг Аруба арлын багтай тоглоно. 

Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байр эзэлсэн нь хамгийн дээд амжилт юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна