Л.Энх-Амгалан: О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан байна

Х.Есү
1 цаг 21 минутын өмнө

"Гэрт ойрхон сургууль" 50 тэрбум төгрөгийн задаргаатай холбоотой олон асуудал үүсээд буй. Ерөнхий сайд Н.Учралын хамарал бүхий сургууль улсын төсвөөс 7,1 тэрбум төгрөрөөг тоног төхөөрөмж авахаар хүсэлтээ өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. 

Тэрбээр, "Их засаг кинг" сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр асуудал хуучин файл дотор байсан. Уг сургууль татгалзсан болохоор хамтран ажиллахгүй. Хотхоны бага сургууль, цэцэрлэгүүд дээр ямар хувийн байгууллагууд санхүүжилт авч байна вэ гэдгээр шүүж үзэж байна. 

О.Цогтгэрэлийн ТЭСО группийн хоёр цэцэрлэг төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан байна. О.Цогтгэрэл өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Л.Гантөмөрийн хамаарал бүхий “Глобал” сургууль бас төсвөөс мөнгө авсан. Ямар нүүрээрээ хэвлэлд ярилцлага өгөөд байгаа юм би мэдэхгүй. АН-ын үе үеийн дарга нар төсвөөс хувийн сургууль цэцэрлэгдээ санхүүжилт авч болдог юм уу? Суулт хийж байгаа АН-ын залуу энэ дарга нараасаа ёс зүйн хариуцлага шаард. 

Би Авлигатай тэмцэх газар хандсан. Надад ашиг сонирхлын ямар ч зөрчил байхгүй. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Би А.Ариунзаяагаас уучлалт гуйхгүй. Хөтлөлцөж очоод шалгуулъя гэж хэлээд байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна