СУИС-ийн оюутнуудын бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг Хүний эрхийн үндэсний комист хандан гомдол гаргажээ.
Тэрбээр гомдолдоо, "Миний хохирогчоор тогтоогдсон 21........ дугаартай эргүүгийн хэрэг яагаад бүхэл бүтэн 6 жилийн хугацаанд мөрдөн шалгагдаж дуусахгүй байгаа, яагаад прокуророос удаа дараа хэргийг хаах шийдвэр гаргасан, яагаад Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах алба мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэхгүй удаашруулж, хэргийг хаах санал прокурорт удаа дараа хүргүүлсэн, яагаад зарим этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй хил давуулж явуулсан болох талаар холбогдох байгууллагын удирдлагуудаас асууж, тодруулж дүгнэлт гаргаж өгнө үү?
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн хуулийн дагуу дараагийн шүүх хурлыг нээлттэй явуулж болохгүй үндэслэл байхгүйг харгалзан цаашид шүүх хурлын тов гарлаа гэхэд хохирогч би шүүх хурал нээлттэй явагдах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Шүүхийн тов гарах үед шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтээ хохирогч би гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ тал дээр Хүний эрхийн үндэсний комисс ямар байр суурь илэрхийлэх вэ?
Яллагдагч нарыг нөхцөл байдлыг дордуулахгүй байх талаас хуульчид нухацтай хандаж байгаа шиг хохирогчийн аль хэдийн дордчихсон нөхцөл байдлыг дахин дахин дордуулахгүй байх талаас дуугарах хохирогчийг ч мөн бусадтай адил хүн гэж хүндэтгэх, адил тэгш хандах талаас надад хүчтэй байр суурь дутагдаж байна. Энэ тал дээр та бүхэн шинжилгээ, дүгнэлт хийж өгөөч ээ.
Энэ мэт жишигт хэрэг өнөөдрийн нийгэмд бүү гараасай, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хуулийн зохих хариуцлагаа хүлээж байгаасай, олон аав, ээжийн охид ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, хүний эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж, аз жаргалтай амьдраасай гэсэн чин хүсэл өөртөө давхар илэрхийлж явдгаа давхар илэрхийлж байна.
Шаардлагатай нарийн ширийн зүйлийг өнгөрсөн хавар би танай байгууллагын цахим хүсэлт хүлээн авах хэсэгт өөрийн зүгээс хувиараа цахимаар илгээсэн хүсэлтдээ дэлгэрэнгүй бичсэн билээ. Гэвч надад хариу ирүүлээгүй. Хэрэв хэрэгтэй гэвэл та бүхэн тэрхүү хүсэлтийг маань мөн уншиж танилцах биз ээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна