Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно.
Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +4...+6 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Дорнодын зарим сумдын нутгаар, 02-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна