Ж.Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг аравдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар болжээ

Т.Отгонсувд
1 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах талаараа мэдээлэл хийж байсан. Түүнтэй холбоотой хавтаст хэргүүдэд Монгол Улсын иргэд тэр дундаа улс төрчид холбогдсон талаарх баримтууд буй. 

Тэгвэл Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ. 

Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг  2026 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх юм байна. 

Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг sonsgol@parliament.mn цахим шуудангаар ирүүлэх аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна