Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт орон сууцны хороолол дотор болон авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд "Бичил цэцэрлэгт хүрээлэн" байгуулах ажлыг хийж байна.
Ингэхдээ дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтарч дүүргийн хэмжээнд нийт 500 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжтой гэсэн судалгаа гаргасан. Улмаар энэ намар эхний 20 байршилд энэ ажлыг эхлүүлж гүйлс, буйлс, монос, гацуур, шар хайлаас зэрэг гоёлын бут сөөг тарьж байна.

Баянгол дүүрэгт энэ намар “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах байршлууд:
2-р хороо, хоёр байршилд буюу Далан дагуу хэсэглэл нэгт 386м², Далан дагуу хэсэглэл хоёрт 172м² талбайд,
3-р хороо, 73-р сургуулийн баруун талд, 900м² талбайд,
3-р хороо, “Вояаж” зочид буудлын урд нийтийн эзэмшлийн 180м² талбайд,
7-р хороо, 25-р байрны баруун талын ногоон байгууламж бүхий 1050м² талбайд
8-р хороо, “Хөгжил” хотхоны хажуу талын 1000м² талбайд,
12-р хороо, 6а байрны хажуу талд 619м² талбайд,
18-р хороо, 77-р байрны урд 300м² талбайд,
18-р хороо, 50 байрны зүүн тал хутагтын зам дагуу 270м² талбайд,
18-р хороо, “New world tower” авто зам дагуу 123м²талбайд,
19-хороо, Хутагтын зам дагуу авто зам дагуу 169м² талбайд
24-р хороо, “Алтай хотхон”-ы автобусны буудал 320м² талбайд,
26-р хороо, Нарны гүүр дагуух 2 байршилд, 1390м² талбайд,
26-р хороо, Хараагүйчүүдийн төвийн урд 980м²талбайд,
27-р хороо, Нарны зам дагуу 280м² талбайд,
30-р хороо, ХД-27 байрны урд 149м² талбайд,
30-р хороо, 25-р байрны урд тоглоомын талбай 140м² талбайд,
32-р хороо, 15-р байрны баруун талд,
32-р хороо, АОС1-ийн урд, Гэмтлийн эмнэлгийн зам дагуух 332м² талбайд,
34-р хороо, 19-р байрны хойно 21-р байрны урд 197м² талбайд
34-р хороо, 19-р байрны зүүн талын 441м² талбайд тус тус “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байна


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна