No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ

Х.Есү
1 цаг 15 минутын өмнө

No Brand сүлжээ Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Монсамхин” ХХК -тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр шинэ салбараа Модны 2, хуучнаар 7-р төв буюу Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчимд байрлах Түндэмүн төвд нээхээр болж байна.

БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн No Brand нь брэндийн нэр хүнд, өндөр сурталчилгааны зардлаас илүүтэй бүтээгдэхүүний чанар, бодит хэрэглээ, боломжийн үнэд төвлөрдөг “Private Label” брэнд юм. Хүнс, ахуйн хэрэглээ болон өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос сонгох боломж бүрдүүлдгээрээ онцлог.

Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан 10-р сарын 2~7-ны өдрүүдэд худалдан авагчдадаа тусгай бэлэг бэлджээ. Тодруулбал:

  • 68,000 төгрөгийн худалдан авалт хийсэн хэрэглэгчид No Brand-ийн 30 литрийн ЭКО ТОР эхний 5’000 хэрэглэгчид,

  • 108,000 төгрөгийн худалдан авалт хийсэн хэрэглэгчид 150 литрийн МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ЭКО ТОР  эхний 1’000 хэрэглэгчид бэлэглэх юм. 

Монгол дахь No Brand-ийн анхны бие даасан салбар Яармагт нээгдсэн бол ийнхүү сүлжээгээ өргөжүүлж, нийслэлийн төвийн хэрэглэгчдэд илүү ойр байршилд шинэ салбараа нээж байна.

Байршил: Баянгол дүүрэг, Модны 2, хуучнаар 7-р төв буюу Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчим, Түндэмүн төв Google Maps: https://maps.app.goo.gl/DW72KdbbbGmt1tdFA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна