Говь-Алтайд гарсан ямааны годронгийн гарал үүслийг цагдаа, тагнуулаас шалгах нөхцөл үүсчээ

Х.Батсайхан
1 цаг 23 минутын өмнө

Говь-Алтай аймагт ямааны гоц халдварт годрон өвчин гарч, гурван мянга гаруй ямааг устгалд оруулаад байгаа билээ.  

Тэгвэл салбарын сайд Ц.Идэрбат уг өвчний гарал үүслийн талаар ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малын гоц халдварт өвчин гарахад ихэнхдээ "Зэрлэг амьтнаас" гэсэн дүгнэлт гараад өнгөрдөг. Тэгвэл энэ годрон өвчний тухайд, хууль зөрчсөн нь тогтоогдсон. Цааш шалгах нь Цагдаа, Тагнуулын байгууллагын асуудал…” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна