Ц.Идэрбат: Хүнсний хувьсгал, “Цагаан алт” хөтөлбөрт зарцуулсан 2.6 их наяд төгрөг “будаа болоогүй”

Х.Батсайхан
1 цаг 38 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төрөөс хөдөө аж ахуйн салбарт олгосон хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, урамшууллыг үр дүнгүй болсон мэтээр ойлгож болохгүй.

Ноолуур дээр жишээ авья. Өмнө нь малчдын ноолуурыг хамгийн түрүүнд хятадууд авдаг байсан. Одоо бол монголчууд, үндэсний үйлдвэрүүд худалдаж авч байна. Энэ бол дэвшил. Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг ноос худалдаж аваад болчихдог ажил биш.

Хүнсний хувьсгал дээр жишээ нь үндэсний 53 үйлдвэр баригдсан байна. Тэгэхээр хүмүүс “Хүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөрт зарцуулсан 2.6 их наяд будаа боллоо” гэж байгаа нь өрөөсгөл.

“Хуульдаа “Улаанбуудай тарьсан хүн урамшуулал авна” гээд биччихсэн бол Л.Чинбат нь байна уу, өөр хэн байх нь хамаагүй, урамшуулал олгох л ёстой.

ХААДС, ТЭДС-гийн үйл ажиллагаа тааруухан байсан учраас 2023 онд Хөдөө аж ахуйн корпораци гэж өөрчлөн зохион байгуулсан. 210 гаруй тэрбум төгрөгийн өр байсны 70 тэрбумыг нь өнгөрсөн гурван жилд хөөцөлдөөд төлүүлчихсэн байна.   

Салбарын ажиллагсдын тоо 33,000-аар буурсан гэдэг тоо УИХ дээр яригдсан. Манай салбарынхан юу гэж ярьж байна вэ гэхээр, зуднаас үүдэлтэйгээр малгүй болсон малчид өөр ажил эрхэлсэн. Тэр тоо нь явж байгаа юм билээ. Гэтэл ХАА дотроо олон салбартай шүү дээ” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна