ГССҮТ: Баавгайд бариулсан эмэгтэйн биеийн байдал тогтворжсон

С.Гандэлгэр
1 цаг 33 минутын өмнө

Баавгайн халдлагад өртөж, толгойдоо хүнд гэмтэл авсан өвчтөнийг Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, 14:00 цагийн үед мэс засал эмчилгээнд оруулсан юм. Уг мэс засал эмчилгээгээр гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархи даралтыг чөлөөлөх, толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн байна.  Одоогийн байдлаар, өвчтөний биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа юм.

Харин мэс заслын дараах байдлаар, биеийн байдал тогтворжсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг улам сайжруулахын төлөө анхаарч ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна