С.Цэнгүүн: Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг ногдол ашгаа яахаа ярьж байна

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Татваруудыг жилийн жилд нэмээд байгаа гэдэг нь улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх гээд байгаа хэрэг биш. Улсын төсөвтөө мөнгө зарцуулна гэдэг маань өөрөө дарга нарын эрх мэдэл дээр мөнгө төвлөрүүлэх зорилготой. Татвар, торгууль зориулалтаараа ашиглагддаг бол иргэд дургүйцэхгүй. Гэхдээ дарга нарын тансаглалын төлөө татвар, торгууль жил бүр нэмэгдэж байна.  

Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдлийг авсан Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа гэдэг нь тодорхой байхад тэр саванд улам их мөнгө нэмж өгөх тухай, иргэдээ торгох тухай ярьж байна. 

-Оюутолгойн ногдол ашиг дээр ямар байр суурьтай байна вэ? 

Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг ногдол ашгаа яахаа ярьж байна. Энэ мөнгийг дандаа ашиг сонирхлын зөрчилтэй төслүүдэд зарцуулахаар тусгасан байна. 

2027 оны төсөв дээр 51 төсөл арга хэмжээг ногдол ашгийн мөнгөөр хэрэгжүүлнэ гэж хэлж байгаа. Гэтэл тухайн төслүүд дунд авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон төсөл орчихсон байгаа. Тэгэхээр ийм байж болохгүй гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна