Цэргийн үүрэгтнүүдээс эрүүл мэндийн нарийн шинжилгээг авч байгаатай холбоотой хүлээгдэл үүсээд байна

Х.Есү
56 минутын өмнө

Цэргийн үүрэгтнүүдээс эрүүл мэндийн нарийн шинжилгээг авч байгаатай холбоотой хүлээгдэл үүсээд байна. 

Цэргийн насны залуучуудаас:
-Зүрхний цахилгаан бичлэг, 
-Хэвлийн ЭХО
-Цээжний рентген зураг
-Цус,шээсний ерөнхий шинжилгээ 
-Биохими
-Элэгний В,С вирус 
-ДОХ 
-Серологийн шинжилгээ авч байгаа. 

Дээрх шинжилгээг цэрэг татлагад орж байгаа үүрэгтнүүдээс нэг бүрчлэн авч байгаа учраас шинжилгээ авах, шинжилгээний хариу гарахад хугацаа орж хүлээгдэл үүсээд буй.

Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргахын тулд СХД-ийн Эрүүл мэндийн төв, Баянхошуу амбулатори, явуулын аппаратууд 24 цагаар ажиллаж байна.

Өдөрт 1000 гаруй залуус шинжилгээнд хамрагдаж байгаатай холбогдуулан лабораторын ачаалал ихсэж хариу гарах дээр хүлээгдэл үүсээд байгаад хүлцэл өчье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна