ШАНХАЙН ЦАМХАГИЙН ГАЙХАМШИГ: Найдвартай, бат бөх байдлын бэлгэдэл

Х.Батсайхан
1 цаг 41 минутын өмнө

2.4 тэрбум ам.долларын өртөгтэй архитектор Генслерийн загвараар босгосон Шанхайн цамхаг бол БНХАУ-ын хамгийн өндөр (632 метр 6 073 фут) төдийгүй дэлхийд гуравдугаарт /Ашиглалтад орох үедээ хоёрдугаарт/ орох өндөр барилга юм. 127 давхар энэхүү цамхаг өөртөө барилгын салбарын орчин үеийн ололтуудыг бүрэн шингээжээ. Тэдгээрээс заримыг нь танилцуулж байна.

1. Усны хэмнэлт

Барилгын усан хангамж саарал усыг дахин ашиглах цогц шийдэл дээр тулгуурлаж хийгдсэн.  Цэвэр усны хэрэгцээнээс гарсан саарал усыг нь шууд тэндээ цэвэршүүлээд ландшафтад ашигладаг. Цамхагийн дор байрлах ус цэвэршүүлэх төхөөрөмж усыг цэвэршүүлэн дахин эргэлтэд оруулах зарчмаар ажилладаг бөгөөд ингэснээр цэвэр усны хэрэглээг 40 хувиар хэмнэжээ.

2. Эрчим хүчний хэмнэлт  

Байшингийн орой хэсэгт байрлуулсан 270 орчим салхин турбинууд нь 2,130 кВт эрчим хүч үйлдвэрлэж, цамхагийн хэрэгцээнд нийлүүлдэг. 

3. Давхар фасад

Цамхагийн есөн хэсэг тус бүрт хамгаалалтын давхар хана хийж өгснөөр дулаан алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулсан. Дотор талын шилэн ханыг дугуй хэлбэртэйгээр шийдсэн нь шилний хэрэгцээг 14 хувиар хэмнэжээ. 

Цамхагт хүлэмжийн хий бууруулах зорилготой энэ мэт 43 төрлийн оновчтой шийдэл, орчин үеийн технологийг ашигласнаар жилд ялагруулах хүлэмжийн хийг 25 000 тонноор багасгаж чаджээ.   

4. Эрчим хүний ухаалаг эхэргэлээ

Цамхаг дотор халаагуур, хөргүүр, гэрэлтүүлэг гээд эрчим хүч хэрэглэж байгаа бүх төхөөрмийг “ухаалаг” болгосон. Энэ нь эрчим хүчний ашиглалтыг хамгийн дээд хэмжээнд хүртэл үр ашигтай байлгах зорилгоос үүдэлтэй юм. Эрчим хүчний зарцуулалтыг ингэж нарийн хянаснаар жилд зөвхөн эрчим хүчний төлбөрөөс 556 мянган ам.доллар хэмнэдэг гэсэн судалгаа гарчээ.

5. Ногоон амьдрал

Цамхагийн есөн үндсэн хэсэгт байрлах аоан байгууллага, худалдааны төв, соёлын газрууд нь нийлээд 30 мянган хүн багтаах боломжтой. Цамхагийн төв хэсэг, гаднах шилэн бүрхүүл хоёрын дунд амьд мод, зүлэг ногоо бүхий 21 цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгчээ.

6. Бүтэц

Цамхагийг уг бүс нутагт элбэг болдог далайн хар шуурганд тэсвэртэй байхыг бодолцон доороосоо дээшээ нарийссан,  хурц өнцөг үгүй, мөлгөр, дугуй хэлбэрийн дизайнтай хийжээ. Мөн 120 хэмээр эргэж, хуйлсан загвар нь хана дээр ирэх салхины хүчийг 24 хувиар бууруулж, барилгын материалын зардлыг 58 сая ам.доллараар хэмнэх бололцоо олгожээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна