Санчирын дагуул дээр амьдрал байх боломжтойг тогтоолоо

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд (НАСА) Санчирын дагуулуудын нэгэн дээр амьд организм байх боломжтой бүх нөхцөлүүд байгааг олж илрүүлжээ. Амьдрал байх боломжтой тэрхүү гариг нь Санчирын Энцелада хэмээх дагуул юм.

НАСА хэдэн жилийн өмнө Санчирын дагуулуудыг судлуулахаар “Кассини” зондыг илгээсэн байдаг. Тэрхүү зонд Энцелада дагуулыг судлаад ирүүлсэн мэдээлэлд уг дагуул дээр хөлдсөн хэлбэрийн далай байгааг нотлох хангалттай нотолгоо байсан гэнэ. Кассинигаас ирүүлсэн мэдээлэлд, уг далай ёроолдоо хүртэл хөлдөөгүй бөгөөд мөсөн хуяг дор нь химийн урвал явагдаж байх магадлал өндөр болохыг тогтоожээ. Ийм орчинд микроб, бичил биетэн амьдрах бүрэн боломжтой учир Кассинигаас ирүүлсэн энэ удаагийн мэдээлэл, нээлт нь асар чухал ач холбогдолтой гэдгийг НАСА онцолж байна.

НАСА өмнө нь Энцелада дээр устөрөгч байгааг олж мэдсэнийхээ дараа амьдрал байж магадгүй хэмээн таамаглаж эхэлсэн юм. Тэгвэл энэ  таамаглал улам батажжээ.


Санчир бол манай Нарны аймгийн хоёр дахь том гариг бөгөөд 61 дагуултай юм. 

Энцелад (Enceladus) нь Санчир гарагийн зургаа дахь том дагуул юм.  Анх 1789 онд одон орон судлаач Уильям Гершель нээжээ.

Энцелад нь манай нарны аймгийн хамгийн сонирхолтой биетүүдийн нэг бөгөөд гол онцлогууд нь:

  • Далайн ус: Мөсөн бүрхүүлийнх нь доор бүхэл бүтэн шингэн усан далай оршдог болохыг эрдэмтэд тогтоосон.
  • Амьдрал орших боломж: Тус далайн ёроолд халуун рашааны идэвхжил (hydrothermal vents) явагддаг бөгөөд энэ нь харь гарагийн амьдрал хайх хамгийн чухал цэгүүдийн нэг болгож байгаа юм.
  • Гейзерүүд: Өмнөд туйл орчмоос нь мөсөн хэсгүүд болон усны уур сансарт маш хүчтэй оргилон гардаг бөгөөд үүнийг Кассини (Cassini) сансрын хөлөг илрүүлэн судалж байв.
  • Хамгийн тод биет: Гадаргуу нь бүхэлдээ цэвэр мөсөөр хучигдсан байдаг тул туссан нарны гэрлийн бараг 100%-ийг буцааж ойлгодог, Нарны аймгийн хамгийн цагаан, тод биет юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна