С.Бямбацогт: Монгол Улсыг Оюутолгой биш оюунлаг ард түмэн хөгжүүлнэ

Т.Отгонсувд
Өчигдөр 15 цаг 53 минут

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар УИХ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа. 

Тэрбээр "2009 оноос хойш 17 жилийн дараа өнөөдрийн Засгийн газар, тэр дундаа холбогдох сайд нар болон ажлын хэсэг үр дүнтэй ажилласны дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа. Тухайлбал, 2037 оноос хүртэхээр тооцогдож байсан ногдол ашгийн хугацааг 10–11 жилээр наашлуулж, 2026-2027 оноос хүртэх боломжийг бүрдүүлсэн нь энэхүү ажлын бодит үр дүн юм.

Засгийн газраас Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тооцоолж, уг хөрөнгийн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан. Харин үлдсэн 2 их наяд төгрөгийг улс орны нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх, иргэдийн амьдралд нэн тулгамдсан асуудалд зарцуулахаар төлөвлөсөн. 

 Монгол Улсыг Оюутолгой биш оюунлаг ард түмэн хөгжүүлнэ. 

Засгийн газар өргөн барьсан нэг удаагийн хуулийн төслөө арга буюу эргүүлэн татсанд харамсаж байна.  "Алаагүй баавгайн арьсыг хуваах" гэж ярьсаар эцэстээ аль ч үгүй болчихлоо. 

Иймд цаашид улсын төсөв батлах үеэр УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн тогтоол гаргаж, ногдол ашгийг түргэн хугацаанд авах үйл явцыг баталгаажуулан, түүнийг эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн үр өгөөжтэй байдлаар зарцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.21.207.25
    3 цагийн өмнө

    худлаа хошгируулж бас сурж Элбэгдоржоос та хэд дунд ганц боловсролтой хүн байхгүй шүү мэргэжлийн дипломөвөртөлсөн голууд л их бий.

    Хариулах
  • 202.133.76.61
    Өчигдөр

    МАН АН -ынхан чинь бүгд гадаадын их сургуульд БЗС-аар тэргүүлж 36 жил суралцсан. Тэгээд тэдгээр оюунлаг хүмүүс чинь улс орныг хөгжүүлэх чинь яагаад вэ !!?? Түүний нэг нь чи.

    Хариулах
  • 192.82.92.140
    Өчигдөр

    Битий хуцаа хөлстэй эргүү бөхчүүд чинь хөгжүүлнэ. Оюунлаг хүмүүсээ та нар муусайн хувалзууд яаж дэмждэг юм.

    Хариулах