"АСТАНА 2026": М.Даваабанди дагаж барилдана

Zuv.mn
1 цаг 24 минутын өмнө

Казахстан улсын Астана хотод болж буй сонгомол,  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол бөхийн 55 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдаж буй М.Даваабанди өнөөдөр дагаж барилдана. 

Манай бөх өчигдөр эхний барилдаандаа Болгарын бөх Стефан Христов Григоровыг 8:0-ээр цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх, дэлхийн дөрвөн удаагийн аварга Элданиз Азизлид ялагдсан. Гэсэн ч  ч Элданиз Азизли аваргын төлөө шалгарсан тул М.Даваабанди дагаж барилдахаар болсон юм. Манай бөх орон нутгийн цагаар 01.30 /Улаанбаатарын цагаар 16.30/ цагт Беларусийн бөх Александр Григоровтой барилдана.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна