​ Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ

С.Батзаяа
Өчигдөр 12 цаг 23 минут

Зээлийн батлан даалтын сангийн тав дахь салбар болох баруун бүсийн салбар өнөөдөр /2026.10.26/ Ховд аймагт нээгдлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд З.Мэндсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан болон газрын удирдлагууд, банкуудын захирал төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцов.

Тус салбарыг нээснээр баруун бүсийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна