No Brand болон PC Mall хамтран Цайз салбарынхаа нээлтийг хийлээ

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготой No Brand болон PC Mall брэндүүд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цайзад байрлах шинэ салбаруудаа 2026 оны 10-р сарын 30-ны өдөр хамтран нээлээ. 

Энэхүү нээлтээр No Brand Монгол Улс дахь гурав дахь салбараа, харин PC Mall 10 дахь салбараа тус тус нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 

No Brand нь чанартай, боломжийн үнэтэй, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг брэнд юм. Шаардлагагүй сав баглаа боодол болон маркетингийн зардлыг бууруулж, бүтээгдэхүүний чанарыг хадгалахын зэрэгцээ боломжийн үнийг санал болгодгоороо онцлогтой. 


Тус дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, гэр ахуйн хэрэгсэл, сүү, талх, шинэ хүнсний ногоо зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний барааг нэг дороос худалдан авах боломжтой. 

Харин PC Mall нь гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан хэрэгсэл, технологийн бүтээгдэхүүний өргөн сонголтыг хэрэглэгчдэд хүргэж, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. 

Ийнхүү хоёр брэнд нэг байршилд нээлтээ хийснээр Цайз болон ойр орчмын хэрэглэгчид хүнсний болон өдөр тутмын хэрэглээний бараанаас эхлээд гэр ахуйн цахилгаан бараа хүртэлх өргөн сонголтыг нэг дороос авах боломж бүрдэж байна. 

НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ 

No Brand шинэ салбарынхаа нээлтийг тохиолдуулан эхний 6,500 хэрэглэгчдээ нээлтийн бэлэг бэлдсэн бөгөөд 200 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүндээ 80% хүртэлх хямдрал зарлалаа. 

PC Mall салбар нээлтийг тохиолдуулан зөвхөн 3 хоногийн хугацаанд гэр ахуйн цахилгаан бараа, зурагт, угаалгын машин, агаар цэвэршүүлэгч болон гал тогооны хэрэгслүүдийг 77% хүртэлх онцгой хямдралтай үнээр худалдаална. 


No Brand болон PC Mall-ийн шинэ салбаруудаар зочилж, өргөн сонголт, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээгээр үйлчлүүлээрэй. Та бүхэндээ тав тухтай, таатай худалдан авалт хүсье!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна