Ц.Мөнх-Оргил сайдын зураг хятадын цахим сүлжээнд шуугиан тарьж байна

2017/01/03
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал БНХАУ болон манай улсын дипломат харилцаанд таагүй үр дагавар авч ирсэн. Далай ламын айлчлалыг эсэргүүцэж Бээжин удаа дараа мэдэгдэл гаргаж, манай талаас хүссэн 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийг эргэж харахад хүргэн хэд, хэдэн албаны айлчлалуудыг Хятадын талаас цуцалсан юм.

Улмаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр, “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг дахиж Монгол Улсад айлчлуулахгүй” гэх амлалтыг хятадын талд өгөөд байгаа билээ.

Тэгвэл Гадаад харилцааны сайдын мэдэгдэлтэй холбогдуулж хятадын WeChat цахим сүлжээнд нийтлэгдсэн дээрх зураг шуугиан тарьж байна. Ц.Мөнх-Оргил сайдын цагаан хоолой барин Далай ламд хандаж буй зургийн тайлбарт,  "Энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугаацаанд чи дахиж монголд ирнэ гэж горьдох хэрэггүй” хэмээн хятад ханзаар бичжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна