Осама Бин Ладены хүүг Америкийн террористуудын жагсаалтад оруулжээ

2017/01/06
АНУ-ын хуучин ерөнхийлөгч Обама Осама бин Ладены хүү Хамза бин Ладеныг АНУ-ын төрийн департамент дэлхийн террорист гэж зарлажээ.  Ингэснээр Хамза АНУ-ын компаниудтай бизнесийн гэрээ хэлцэл хийх, мөн тус улсын нутаг дэвсгэрт эд хөрөнгө эзэмшихийг бүрэн хориглох юм. 

Хамза нь Осама бин Ладены эхнэрүүдийн нэг Хайриах Шабараас төрсөн юм. Осама бин Ладенг 2011 онд Пакистанд байхад нь АНУ-ын тусгай хүчнийхэн олж илрүүлж, хөнөөсөн бөгөөд тэр үед Хамза эцгийнхээ гарт байгаагүй учир амьд үлджээ. Түүнийг аавынхаа үйл хэргийг залгамжлуулагч гэж бүлэглэлийнхэн нь үздэг аж. Түүний талаар мэдээлэл байдаггүй бөгөөд түүнийг хорь гаран насны залуу хүн хэмээдэг ажээ. Хамза аль-Каида бүлэглэлийн албан ёсны гишүүн гэдгийг тус бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири 2015 онд мэдэгдсэн байна. Түүнээс хойш Хамза барууны орнуудын нийслэлд халдлага үйлдэхээр заналхийлж байв. Тэрбээр Кабул, Багдад болон Газын зурваст байгаа дагагчдадаа хандан Вашингтон, Лондон, Парис, Тель-Авивт “ариун дайн” эхлүүлэхийг уриалсан дуу бичлэгийг аль-Каида 2015 онд цацаж байжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна