Ким Кардашяныг дээрэмдсэн хэргээр 15 хүнийг баривчилжээ

2017/01/09
Өнгөрсөн 10 дугаар сард Ким Кардашян-Уэстийг Парист зочлох үеэр барьцаалж,  дээрэмдсэн хэрэгт  холбогдуулан 15 хүнийг баривчлаад байна гэж Францын хэвлэлд мэдээлжээ. Цагдаагийн хувцас өмссөн хоёр залуу Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашянд буу тулган түүнийг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Дээрэмчид Кардашяны байрлаж байсан тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнд дайран орж, түүнийг 00-ын өрөөнд хүлж орхисон байна. Үүний дараа тэд ойролцоогоор 11.2 сая доллароор үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг хулгайлан зугтжээ.

Кимийг барьцаалан эд зүйлсийг нь дээрэмдсэн нь Франц төдийгүй Америкт шуугьж байсан хэрэг бөгөөд азаар Кимийн биед ямар нэг хохирол учруулаагүй ажээ. Гэвч тэрээр сэтгэл санааны хүнд цочролд орсон бөгөөд хэдэн долоо хоногийн турш сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгүүлж, эмчээсээ өөр хүнтэй огт уулзахгүй байв. Кимийн энэ асуудлын дараа тун удалгүй түүний нөхөр Кэйни Вест ч мөн эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан юм. Тэрээр байшиндаа ухаан алдаж унасан нь Кимийг дахин цочролд оруулсан аж.

Одоогоор хосууд хоёр хүүхэдтэйгээ тайван амьдарч байгаа бөгөөд гэр бүлийхэн нь тэднийг хэсэг нам гүм амьдрахыг зөвлөсөн байна.

А.Хатангоо

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна