Рональду FIFA-гийн шилдэг тоглогчоор шалгарлаа

2017/01/10
Криштиан Рональду FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гаас анх удаа зохион байгуулсан Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах ёслолоос Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртсэн байна. 

Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Рональду эцсийн шатны шалгаруулалтад “Барселона”-гийн Лионель Месси болон “Атлетико Мадрид” клубын Антуан Грицманн нарыг ялж, шилдгээр шалгарчээ.

Өнгөрсөн 2016 онд “Реал”-ын хамт аваргуудын лигийн цом өргөж, шигшээ багаа удирдан Европын аваргаар тодорсон тэрбээр мөн арванхоёрдугаар сард Ballon d’Or хүртсэн билээ.

Рональдугийн 2016 оны статистик үзүүлэлтийг товч танилцуулбал:

44 тоглолт, 42 гоол, 14 оновчтой дамжуулалт.

Европын топ таван лигийн хүрээнд 10-аас дээш гоол оруулсан тоглогчдоос гоолын хугацаагаар гуравт бичигдэх амжилт үзүүлжээ. Тодруулбал, тэр өнгөрсөн жил дунджаар 83,68 минутад нэг гоол оруулсан байна. Энэ үзүүлэлтээр нэгт нь Радамель Фалкао /59,6/, хоёрт Луиз Суарез /82,57/ бичигджээ.

Аваргуудын лигийн 2015-2016 оны улиралд 16 гоол оруулж, мэргэн буучаар шалгарч байв.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна