Никол Кидмэн Доналд Трампыг дэмжихийг уриалж байна

2017/01/13
Доналд Трампыг эсэргүүцэгчдийн эгнээнд багтдаг Холливуудын алдарт жүжигчин Никол Кидмэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг дэмжихийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр улс төрийн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө: “Би зүгээр л хэлж байгаа юм шүү, Трамп бол аль хэдийн сонгогдчихсон. Тиймээс бид улс даяараа түүнийг дэмжих хэрэгтэй, Ингэснээр бид өөрсдийн юу хүсч байгаагаа авч чадах юм. Ямартай ч бүх зүйл болоод өнгөрсөн учраас бид түүнтэй хамт зэрэгцэн алхахаас өөр аргагүй юм” гэжээ.

Никол Кидмэн сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагаанд их оролцож байгаа бөгөөд өөрийн зүгээс ядуусын төлөөх санд хандив өгч байгаа юм. Тэрээр энэ талаар дурдахдаа: “Би эмэгтэйчүүдийн эрх дээр маш ул суурьтай ханддаг хүн. Тиймээс ч би НҮБ-аас эмэгтэйчүүдэд зориулж хийж байгаа төслүүд дээр хандив их өргөдөг. Гэвч дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй хавдарт өвчин, ядуурал зэрэг ч мөн ноцтой асуудал юм. Учир нь энэ гайтай зүйл манай гэр бүлд маш томоор нөлөөлж байсан. Тиймээс ч би бусад хүмүүсийг энэ мэт зүйлсээс болж зовоосой гэж хүсдэггүй юм ” гэв.

Алдарт жүжигчнийг Америк дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэв. Түүний эдгээр үйлдлүүд Доналд Трампын дэмжлэгээр бүтэж болзошгүй хэмээн судлаачид үзэж байгаа ажээ.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна