Өвөрмөц стил имиджээрээ олны хараанд өртөж, дуулалтаараа бүсгүйчүүдийг уярааж чадсан алдарт дуучин The Weeknd саяхан Selena Gomez-той учир ургуулсан явдал нь сенсацид өртөөд байгаа билээ. Тэдний хөтллөлцөөд, үнсэлцэж буй зураг папарациудын дуранд өртсөн нь олон нийтийн хэл амны бай болоход ийнхүү нөлөөлжээ.
Дуучин The Weeknd 2017 оны 2-р сард худалдаанд гарах GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Би ерөнхийдөө гэрлэлтийн өмнөх шатанд байгаа хүүхдийн амьдралаар амьдардаг эрчүүдийн нэг. Тиймээс гэрлэлт гэдэг зүйл бол миний хувьд маш аймшигтай зүйлүүдийн нэг. Би дөрвөн жилийн өмнөөс эхлэн бүх асуудлаа бие даан шийдэж сурсан. Тэр үеэс хойш би өөрийн энэ хүүхдийх шиг амьдралдаа дасч дурлаж эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл би өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн зүйл хийхийг хүсдэггүй юм” гэжээ.
Тэрээр Селенатай ямар харилцаатай байгаагаа ихэд нууцалж байгаа ч шинэ найз бүсгүй болох Селенагийн тухай: “Тэр бол ер бусын авъяастай тачаангуй бүсгүй” хэмээн дурджээ. Дуучин залуу 11 сард загвар өмсөгч Бэлла Хадидаас салсан ч тун удалгүй шинэ харилцаандаа орсон нь тийм ч таатай асуудал биш талаар www.celebuzz.com сайтаас мэдээллэв.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна