Өдөр бүр хүүхдийн чинь эргэн тойронд байгаа нян бактери, вирусаас хүүхдээ яаж хамгаалах вэ? Харамсалтай нь, хүүхэд өвдөнө гэдэг байх ёстой зүйл. Хүүхэд энэ дэлхийд сул дорой дархлаатай ирдэг нь үнэн. Харин бага багаар олон удаагийн давтамжтайгаар нян бактери, халдвар, вирустай тэмцэлдэх тусам энэ дархлаа нь улам хүчтэй болдог гэдгийг эмч нар хэлдэг-тиймээс ч хүүхэд жилд дунджаар 6-8 удаа ханиад хүрдэг. Гэхдээ та хүүхдийнхээ дархлааны системийг дэмжиж өгөх хэдэн ЭРҮҮЛ ХЭВ МАЯГУУД-ыг эзэмшээрэй.
1. Жимс, ногоог ахиухан өг.
Лууван, ногоон вандуй, жүрж, гүзээлзгэнэ: Эдгээр нь хүний дархлааг хамгийн сайнаар дэмждэг Витамин C, Carotenoid зэргийг агуулдаг Phytonutrients агуулдаг. Phytonutrients нь хүний биед халдвартай тэмцдэг, гаднаас орж исрэн нянг оруулдаггүй цагаан эс болон интерфероныг илүү ялгаруулахыг дэмжиж өгдөг. Мөн энэ нь насан хүрсэн хойно нь ч гэсэн хорт хавдар, зүрхний өвлөлүүдээс сэргийлдэг болохыг судлаачид олж илрүүлсэн байдаг. Өдөрт та хүүхэддээ 5-6 удаа эдгээр, жимс ногоог өгөхөд болно. Бага насны хүүхдэд 1 удаагийн норм нь 2 хоолны халбага. Том хүүхдүүдэд 1 аяга.
2. Унтлагын цагийг уртасга.
Насанд хүрэгсдийг судалсан судалгаан дээр нойр дутуу байснаар хүний биед байдаг нян халдваруудтай тэмцэж, тэднийг устгадаг эд эсүүдийн тоог цөөрүүлэн улмаар хүнийг илүү өвчлөмтгий болгодог гэдгийг тогтоожээ. Өдөр өнжүүлэх газар өдрийг өнгөрүүлдэг хүүхдүүд тэр болгон сайн унтаж чаддаггүйгээс нойрны дутагдалд орсон байх нь бий. Тэгвэл хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? Дөнгөж төрсөн нярай хүүхэд 18 цаг, арай том хүүхдүүд 12-13 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 10 цаг унтах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань өдрийн цагаар унтаж өгөхгүй байгаа бол орой эрт унтуулж байгаарай.
3. Хөхөөр хоолло.
Хөхний сүү дархлаа дэмждэг эсрэг биетүүд ба цагаан эсийг агуулдаг. Хөхөөр хооллосноор чихний өвчин, аллерги, суулгалт, уушгины хатгалгаа, менингит, шээсний сүвийн халдвар зэргээс хамгаалдаг. Мөн хүүхдийн тань тархины хөгжилд сайн төдийгүй чихрийн шижин өвчин, хожим тохиолдож болзошгүй хорт хавдруудаас сэргийлдэг юм. Төрсний дараах хэдэн хоногт хөхнөөс ялгардаг УУРАГ нь энэ эсрэг биетүүдийг маш ихээр агуулсан байдаг. Ихэвчлэн ээжүүдийг хүүхдээ 1 жил хөхүүлэхийг зөвлөдөг. Хэрвээ боломжгүй бол хамгийн багадаа л гэхэд 2-3 сар хүүхдээ хөхүүлж хүүхдийн дархлааг дэмжих шаардлагатай байдаг.
4. Гэр бүлээрээ дасгал хий.
Дасгал хөдөлгөөн хийснээр хүний биед халдвартай тэмцэгч эд эсүүдийн тоог нэмэгдүүлдэг гэдгийг судалгаа тогтоожээ. Гэр бүлээрээ байнгын дасгал хөдөлгөөн нь хүүхдэд ч гэсэн сайнаар нөлөөлнө. Хүүхдээ амьдралынх нь туршид дасгал хийдэг хүн болгохыг тулд багаас нь та өөрөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Гадаа гаргаж зүгээр л тоглуулж байснаас хамт өөрөө та дасгал хий. Дугуй унах, уулаар алхах, роликоор гулгах, сагсан бөмбөг, теннис зэргийг гэр бүлээрээ өнгөрөөх зугаатай цагаа өнгөрүүлэхэд ашиглаарай.
5. Нянгийн тархалтаас хамгаал.
Нянтай тэмцсэнээр дархлааг дэмжихгүй ч хүүхдийнхээ дархлаанд бага ачаалал өгнө гэж ойлгож болно. Хүүхдүүд тань гараа савантай усаар угааж байх хэрэгтэй. Хоол идсэний дараа болон өмнө нь, гадаа тоглосны дараа, гэрийн тэжээмэл амьтадтай тоглосны дараа, нусаа нийсний дараа, 00-д орсны дараа, цэцэрлэг, өдөр өнжүүлэхээс ирсний дараа хүүхдүүдийнхээ гарыг заавал угаалгаарай. Гадуур гарахдаа түргэхэн цэвэрлэхэд ашиглах нойтон салфеткатай явж байгаарай. Хүүхдүүдээ гараа угаахад дуртай болгоход тод гэгээлэг өнгөтэй алчуур, сонирхолтой өнгө хэлбэртэй саван, гоё үнэртэй саван зэргийг ашиглаж болох юм.
Хэрвээ хүүхэд тань өвчилсөн бол шүдний сойзыг нь сольж бай. Тэд хэзээ ч 2 удаа адилхан төрлийн ханиад томуу тусдаггүй, харин нэг шүдний сойзоос нөгөөрүү, эсвэл бусад гэр бүлийн гишүүдэд халдвар дамжуулж болно. Хэрэв бактерийн гаралтай бол (хоолой өвдөх) хүүхэд тань эхлээд өвдөхдөө авсан бактерийг дахиж авч болзошгүй. Энэ үед шүднйи сойзыг сольсноор хүүхдээ дахин өвдөх болон бусад гэр бүлийн гишүүд өвдөхөөс сэргийлж болох юм.
6. Дам тамхидалтыг зогсоо.
Хэрвээ та болон таны эхнэр, нөхөр тамхи татдаг бол тамхинаас гар. Тамхины утаа 4000 гаруй хорт бодисыг агуулж байдаг. Насанд хүрэгчдээс илүү балчир хүүхдүүд тамхины хоронд мэдрэмтгий байна, учир нь тэд биднээс хамаагүй илүү хурдан амьсгалдаг, мөн тэдний хорыг гадагшлуулах чадвар сайн хөгжөөгүйд оршдог. Дам тамхидалт нь бронхит, чихний өвчин, хүүхэд гэнэт эндэх синдром, багтраа өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг аюултай. Хэрэв та тамхинаас гарч чадахгүй бол заавал гадаа гарч тамхи татаж байгаарай!
7. Эмчээр эм бичүүлэх гэж бүү яар.
Хүүхдээ ханиад томуу, хоолойны өвчнөөр өвдөх тоолонд та яаран эмчээр антибиотек бичүүлэх гэдэг бодлоо хая. Антибиотекуудыг зөвхөн бактерийн гаралтай өвчнөөр өвчлөхөд л өшигладаг. Харин хүүхдүүд ихэвчлэн вирусын гаралтай өвнөөр өвлөх нь элбэг байдаг. Антибиотекийн хамгаалалтаай бактериуд нь хариуд нь улам олширсноор та хүүхдийнхээ энгийн нэг чихний өвнийг хүртэл эмчилж чадахаа болино гэсэн үг. Хэрэв эмч антибиотек бичиж өгвөл “Энэ эмийг зайлшгүй өгөх шаардлагатай юу? ” гэдгийг заавал дахиж лавлахыг зөвлөж байна.
Babycam Mongolia
Сэтгэгдэл бичигдээгүй байна