Хамтдаа өссөн 35 жил: “Women in Business” арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа

Х.Есү
2026/03/16

ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхыг сайжруулах, бизнест нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх, санхүүжилтийн боломжуудыг санал болгох, туршлага хуваалцах боломж олгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос зохион байгуулж, нийслэл болон орон нутагт нийт 700 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна.

Тус арга хэмжээг Орхон аймагт өнгөрсөн пүрэв гарагт зохион байгуулж, салбар бүртээ манлайлагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, Орхон, Булган аймгийн 120 гаруй харилцагч урилгаар оролцсон юм.

Энэ жил 50 жилийн түүхт ой нь тохиож буй Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот Ази тивд томд тооцогдох Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон боловсруулах үйлдвэрүүдтэй, ХАА, газар, тариалангийн бүс нутагтай хил залгаа байршилтай, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хөгжсөн, хүн ам, зүй, эдийн засгийн хувьд жилээс жилд өсөн тэлж буй. Тус аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ЖДБ эрхлэгчдийн 45 орчим хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байгаа нь бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр болохыг харуулж байна. 

2025 оны байдлаар ХААН Банкны Орхон салбараас нийт бизнесийн зээлийн 40 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байгаа нь мөн үүнийг баталж байна. Иймд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, санхүүжилтээр дэмжих нь цаашид илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулахад нь чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Ч.Чинболд энэ үеэр онцолсон.