Германы Дрезден хотоос Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон тул 18,000 хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

ХБНГУ-ын Дрезден хотын Каролабрюк гүүрийн ойролцоогоос Дэлхийн II дайны үед хамаарах тэсрэх бөмбөг олжээ. Шинжээч нар шалгаад 250 кг тэсрэх бөмбөг байгааг тогтоосон тул эрх баригчид эргэн тойрноос 18,000 хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь Дрезден хотын хувьд түүхэн дэхь хамгийн өргөн хүрээтэй олон хүнийг хамарсан нүүлгэн шилжүүлэлт болж байгаа юм.

Бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа өнөөдөр явагдах бөгөөд иргэд орон нутгийн цагаар өглөөний 09.00 цаг гэхэд /Улаанбаатарын цагаар 16.00 цаг/ Каролабрюк гүүрнээс 1 км-ээс хол газарт байх ёстой юм.

Нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийг байрлуулах түр байрыг Дрезденийн үзэсгэлэнд байгуулсан бөгөөд орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт нээгдэх ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна