Украины Шүүгчдийн зөвлөл шүүгчдийн хувийн мэдээлэл болон шаардлагатай бусад зүйлсийг нууцлах тал дээр арга хэмжээ авахгүй бол ам нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэл өндөр байгаа талаар мэдэгдэл гаргажээ.
Учир нь Үйлдвэрчний дүүргийн шүүхийн шүүгчийг хэсэг этгээдүүд хэрцгийгээр зодсон тохиолдол гарсан байна. Шүүгчдийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд энэ нь шүүгчийн биед халдаж зодсон анхны тохиолдол биш болохыг онцолсон байна.
Шүүхийн зөвлөл шүүгчдийн нууцлах ёстой мэдээлэл гэдэгт
-Шүүгчийн болон гэр бүлийн гишүүдийнх нь амьдарч байгаа хаяг байршил
-Төрд байдаг шүүгчийн талаарх нээлттэй мэдээлэл
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд байдаг шүүгчийг хамгаалах механизмыг илүү сайжруулах зэргийг багтаасан байна.
Зодуулсан шүүгчийн биеийн байдал муу, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна