Өчигдөр буюу 1-р сарын 15-ны ням гарагт Холливуудын алдарт жүжигчин Ордандо Блүүмийн 40 насны төрсөн өдөр тохиожээ. Тэрээр Калифорны Палм Спрингс хэмээх газар найзууд болон гэр бүлийн хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Мэдээж түүний найз охин дуучин Кэйти Перри ч мөн уригдсан аж.
Хосууд 2016 онд болзож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан юм. Дуучин Кэйти өөрийн твиттер хуудсандаа хайрт залуугийнхаа төрсөн өдрийн бичлэгийг нийтэлжээ. Түүний төрсөн өдрийн бялууг шувууны хэлбэртэйгээр хийжээ. Мөн жүжигчин Орландо уг өдөр ээжтэйгээ халуун дотноор тэврэлдэн авахуулж буй зургаа инстаграмдаа хийжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна