Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Истанбул хотын шөнийн цэнгээний газарт 39 хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн этгээдийг Туркийн цагдаа нар баривчилжээ. Абдулкадир Машарипов гэгч нь Туркийн хамгийн том хот Истанбулын “Reina” шөнийн цэнгээний газар руу дайран орж, гал нээсэн юм. Узбекистаны иргэн болох гэмт этгээдийг өчигдөр орой Истанбулд баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Сэжигтнийг найзынхаа гэрт хүүхэдтэйгээ байхад нь баривчилжээ. Энэ этгээд өнгөрсөн оны 11 дүгээр сард Турк улсад ирсэн гэх мэдээлэл байна. Шөнийн цэнгээний газарт болсон халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээгээд “Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаагийн хариуд энэ халдлагыг манай “эрэлхэг” нэгэн цэрэг үйлдсэн” гэж мэдэгдсэн билээ. Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн хяналтын камерт буусан дүрс бичлэгийг судлан үзсэний үндсэн дээр сэжигтнийг хэн болохыг олж тогтоогоод, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна