Хувь хүний хөгжлийн Институтийн дэргэдэх "Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал" эмэгтэйүүдийн клуб энэ оны анхны уулзалт ярилцлагадаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг урьжээ. Тэрбээр "Амжилттай эмэгтэйн төлөвлөлт" сэдвээр өөрийн амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцах юм байна.
Мөн Институтийн гүйцэтгэх захирал, “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал клуб”-ын санаачлагч, сэтгэл судлаач М.Алтанцэцэг амжилттай эмэгтэйн төлөвлөлтийн жорноос хуваалцах гэнэ.
Уулзалт маргааш буюу /2017-01-19/ 18.00 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Төвийн 211 тоотод болох бөгөөд эхний 30 хүнд "Амжилтын Хөтөч-2017" хуанлитай дэвтэр бэлэглэх юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна