ВЕЛЛИНГТОН. /worldshearingchamps.com/. 2017 оны хоёрдугаар сарын 8-11-нд Шинэ Зеланд улсад хонь хяргалтын ДАШТ болно.
Энэ тэмцээнд Монгол Улсын Булган аймгийн уугуул Ч.Энхнасан /Насаа/ оролцох гэж байна. Түүний эцэг эх нь малчин бөгөөд хэдэн зуун хонь ямаа болон адуу үхэртэй. Монголын малчдын ихэнх нь наад зах нь 200 хоньтой байдаг бөгөөд малчид өөрсдөө хонио хайчаар хяргадаг.
Насаа 2012 онд Шинэ Зеландын уугуул оршин суугчид болох кивичүүдийн өлгий нутаг Голден-Бэй аралд иржээ. Түүний эхнэр Зои нь киви хүн аж. Тэр жилдээ Насаа машинаар хонь ноослохыг сурсан байна.
Насаа, Зои нар хоёр хүүтэй. Ууган хүүг нь Түвшинбаяр /4 настай/, отгон хүүг нь Тэмүүлэн /2 настай/ гэдэг. Насаа гэр бүлийн хамт удахгүй Монголд очиж амьдарч, машинаар хонь хяргах чадвар туршлагаасаа нутаг нэгтнүүдтэйгээ хуваалцахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна