Эрдэнэтийн 49 хувийг төр хувийн хэвшлээс худалдаж авна гэв үү?

2017/01/19
Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг  өнгөрсөн оны зургаадугаар сард Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс” корпорациараа дамжуулан худалдаж авсан билээ.  Эл асуудал өнөөг хүртэл маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байсаар байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс энэхүү 49 хувийг төр эзэмшилдээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
 
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр худалдан авах тухай асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ, УИХ-ын дарга М.Энхболд, “Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлийг хохироолгүйгээр төр эзэмшилдээ авах нь зүйтэй” гэх чиглэлийг өгсөн талаар сошиал орчинд жиргээчид мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна