Дэлхийн хамгийн анхны хөвдөг хотыг Номхон далайн өмнөд хэсэгт байгуулахаар Францын Полинез мужийн захиргаа болон АНУ-ын Калифорни муж улсад төвтэй судалгааны нэгэн компани тохиролцоонд хүрчээ. “Seasteading Institute” компани “тэнгист хөвдөг байнгын бөгөөд шинэлэг санааг шингээсэн хот”-ыг байгуулах арга замуудыг таван жилийн турш боловсруулсан байна.
Хөвдөг хотын төсөл эдийн засаг болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, үүний хууль эрхзүйн нөлөөллийг үнэлэх судалгааг талууд хийхээр төлөвлөжээ. Судалгааг хийж дууссаны дараа холбогдох хуулийн төслүүдийг энэ онд багтаан боловсруулснаар 2019 онд хотыг бүтээн байгуулах ажил эхлэх аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна