“Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулав

2017/01/20
НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу “Айс эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулжээ.
 
Учир нь, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байжээ.
 
Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна