"Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл ө шүүхийн шатанд очоод байгаа. Тодруулбал "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулахаар шүүхэд хандсан.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд уг нэхэмжлэлийн хэлэлцээд тус компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаар зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хурал болж нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийгн анхан шатны шүүхэд буцаасан. Ингээд шүүх хурал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж Засгийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэх үндэслээр дахин хойшлоод байгаа юм.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Уянга оролцох юм байна.
Б.СОНДОР
Сэтгэгдэл бичигдээгүй байна