УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар Эрдэнэт үйлдвэрийн асуудал байр суурь нэгдэж нэг өнцгөөс дуугарах болсон. Тэгвэл Ж.Батзандан хүүгээрээ дамжуулж Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх дуулианд нэр холбогдоод байгаа Ц.Нямдоржийг өмөөрсөн утгатай үгийг хэллээ.
Тэрбээр өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр, Эрдэнэтийн шахааны бизнест УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр холбогдоод байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, “Хулгайчид Ц.Нямдоржийн хүүгийн гаргасан жижиг алдаанд дөрөөлж, хууль бус үйлдлээ нуух гэж оролдож байна. Тагнуулын газрын дарга Ц.Нямдоржийг дарамтлах гэж тэр бичгийг аваад Төрийн ордноор явсан. Ийм жижиг юманд Ц.Нямдорж, Ж.Батзандан гэдэг хүмүүс дарамтлуулдаггүй юм гэдгийг Тагнуулын дарга ойлгох хэрэгтэй” хэмээн ярив.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна