Үхэхдээ үхэр буугаа тавив

2017/01/28
АН-ын даргын сонгууль нэг өдрийн дараа болно. Эвтэй тав уриатай тэд өнгөрсөн хугацаанд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээр хамтдаа явж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа бие бие рүүгээ дайралт хийсэн нь цөөн. Харин сурталчилгааны хугацаа хаагдаж, шийдвэрлэх мөч ойртоход жинхэнэ хөзрөө гаргаж эхэллээ.

Намын дарга болох өндөр магадлалтайд тооцогдож явсан Н.Алтанхуягийг АТГ дуудаж, мөрдөн байцаалтаа идэвхижүүлсэн бол Нэг ардчилал клуб МоАН санаачлагатай нэгдсэнээ зарлав. Тэдний нэгдэл гэгчийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон.

АН-ыг фракцигүй нам болгох зорилготой залуус Нэг ардчилал фракциа татан буулгаж байгаагаа мэдэгдсэн нь саяхан. Гэвч фракцийнхээ нэрийг клуб болгон өөрчилсөн төдий л бололтой. Клуб, Төрийн бус байгууллагын халхавчин дор Л.Гантөмөр юмуу, С.Эрдэнийн аль нэгийг намын даргаар сонгохоор Г.Батхүү, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, М.Батчимэг тэргүүтэй нөхөд сэм тохиролцжээ.

Ерөнхийдөө Ч.Сайханбилэг, С.Баярцогт, тэдний ард байгаа хүмүүсийн заавраар МоАН, Нэг Ардчилал хоёр нэгдэж байгаа гэсэн мэдэглэл хийж, зарлан тунхаглаж байгаа юм байна. Наанаа УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, А.Ганбаатар нарыг хэвлэлийн хурал хийлгэчихээд хөшигний араас АПУ-гийн Г.Батхүү,  С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар сэм хараад сууж байгаа нь илт. 

МоАН санаачилга" ТББ 
- УИХ-ын гишүүн асан Г.Батхүү
- УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
- УИХ-ын гишүүн асан С.Баярцогт
- УИХ-ын гишүүн Л.Болд
- УИХ-ын гишүүн Д.Мурат
- УИХ-ын гишүүн З.Нарантуяа
- УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэл
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн асан А.Бакей
- УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж г.м

"1 Ардчилал клуб" ТББ
- УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр
- УИХ-ын гишүүн асан М.Батчимэг
- УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин
- УИХ-ын гишүүн асан Б.Болор
- Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар г.м





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна