Төрийн шагналт зохиолч Д.Норовын номын нээлт болно

2017/01/28

Тагтаа Паблишинг хэвлэлийн газар 2017 оны утга зохиолын анхны эвент болгож Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "ТЭЖЭЭВЭР ТЭРГҮҮТ ШИЛМЭЛ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН" номын нээлтийг зохион байгуулж байна.

Номын нээлтэнд Төрийн шагналт зохиолч Д.НОРОВ оролцож өөрийн зохиол бүтээл, туурвилзүйн талаар уншигчидтай халуун яриа өрнүүлэх болно. Мөн нээлтийн үеэр "Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган" номыг зохиогчийн гарын үсэгтэй, хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

Уг арга хэмжээ өнөөдөр 18.00 цагаас Piano Lounge, 2 давхарт (Нацагдоржийн номын сангийн чанх хойно, 50 дугаар дэлгүүрийн замын урд) болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна