​“Pole dancer” Ч.Цэнгүүн сургалт явуулахаар болжээ

2017/01/28
“Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч,  “Pole dancer”  Ч.Цэнгүүн жин хасах аргачлал, уян хатан болон гоо зүйг хөгжүүлэх хөтөлбөртэйгээр сургалт явуулахаар болжээ.

Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа, “Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлнэ харин тэр нэг алхам өөртөө итгэхээс л эхэлнэ. Энэ хөтөлбөр бол миний хүүхэд наснаас одоог хүртэл хуримтлуулсан туршлагаас гарж ирж буй жинхэнэ амьд хөтөлбөр юм. Залуу хүний хамгийн үнэтэй сайхан зүйл бол мэдээж цаг хугацаа гоо зүй. Өөртөө жинхэнэ ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй. Төгсгөлд нь хэлэхэд тэмцээний бэлтгэлийн хажуугаар аравхан хүнд л заах бодолтой байна” хэмээн бичжээ.

Түүний сургалтын нэг сарын төлбөр 340 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна