Дуучин Ч.Цэлмүүн шинэ хайр дурлалтайгаа учирчээ

2017/01/29
Нэгэн үе сүр дуулиантайгаар хуримлаж, олны анхаарлын төвд орж ирсэн хосууд бол дуучин Ч.Цэлмүүн, Н.Алтанхайрхан нар. Харамсалтай нь тэд хуримаа хийгээд тун удалгүй хамтын амьдралдаа цэг тавьж хоёр тийш салцгаасан юм.

Энэ тухай Ч.Цэлмүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу" хэмээн ярьсан байдаг.



Тэгвэл удтал ганц бие явсан дуучин бүсгүй Ч.Цэлмүүн шинэ хайр дурлалтайгаа учирчээ. Хосуудын хамтдаа авхуулсан зураг сошиал ертөнцөд тархаж, ярианы сэдэв болоод амжсан байна. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна