АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэд хамгийн түрүүнд баяр хүргэж, амжилт хүссэн хүн бол Ж.Батзандан. Тэрбээр “Бидний хэн ч ялсан бие биенээ хүлээн зөвшөөрөөд хамтдаа ардчиллынхаа төлөө ажиллаарай гэж намын гишүүд маань захиж байсан. Тиймээс би өнөөдөр энд ирж, ялалтыг нь хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллахаа мэдэгдээд сууж байна. Цаашид бид сайхан ирээдүйн төлөө АН-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллана" гэсэн юм. Түүний дээрх үйлдлийг эрх мэдлийг гартаа авсан намын даргадаа тал зассан үзэгдэл боллоо гэж үзэх хэсэг байна.
АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэ бүлгийн даргын суудлаа үлдсэн наймынхаа нэгд өгнө гэх хүлээлт бий. Ингэсэн тохиолдолд С.Эрдэнийн халааг авч бүлгийн дарга хийх сонирхолтой хүний нэг нь яах аргагүй Ж.Батзандан.
Гэхдээ намын дарга бүлгийн даргын ажлыг давхар хашиж болохгүй гэж дүрэмд заагаагүй учир эл асуудлыг одоогоор ярилцаагүй байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна