Т.Аюурсайхан гишүүн та сошиалаар томорч байхаар төрийн хулгай луйврыг баримттай илчил!

2017/02/01
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, олон хүн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлээд, эхнээсээ хандиваа өгч байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд ч хандив өгөхөө мэдэгдсэн. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн хуруу нэмэхийн оронд хошуу нэмж суух юм. Үнэхээр л улс орноо гэсэн сэтгэлтэй хүн бол сошиалаар хийрхэж томрох бус үйлдлээрээ л өөрийгөө харуулах хэрэгтэй. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүний тухайд “Төр хулгайгаасаа салах хэрэгтэй. Тэгвэл хүндрэлийг амархан давна. Хуйвалдаан, хулгай, луйвраасаа салаагүй цагт хэчнээн ч хандив нэмэргүй”  фэйсбүүк хуудсандаа бичжээ. Үгүй тэгээд хүндрэлийг амархан давах гарц бол төр хулгайгаасаа салах явдал гэж үзэж л байгаа юм бол, хулгай хуйвалдааны талаар сайн мэдэж л байгаа юм бол бүгдийг нь илчлээд өгөх хэрэгтэй баймаар. Т.Аюурсайхан гишүүн сошиалаар томорч байхын оронд тодорхой үйлдэл хиймээр юм даа.



Эх сурвалж: Shuurhai.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна