Б.Жаргалсайхан АН-ын генсек болно гэв үү?

2017/02/02
АН-ын ялагдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж байгаа хүмүүсийн нэг нь яах аргагүй БНН-ын дарга Б.Жаргалсайхан. Тэрбээр АН-ын ээлжит Их хуралд хүрэлцэн ирж тус намыг орох оронтой болгоно гэсэн бол дараахан нь Хан-Уул дүүргийн АН-ын шинэ жилд зочилж тус намд элсэхээ ил тод илэрхийлсэн.

Тэрбээр АН-ын даргын сунгаанд хэнийг дэмжихээ ч эртнээс төлөвлөсөн бөгөөд сунгааны үеэр тус намын гишүүдэд цамц тарааж, хооллож ундлахдаа С.Эрдэнийг дэмжээрэй хэмээн уриалсан нь цахим сүлжээнд ил болсон билээ.

Тэгвэл Б.Жаргалсайханы цамц тарааж, С.Эрдэнийг илт дэмжсэн энэ мэт хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй нь бололтой. Учир нь АН-ын генсекийн албан тушаалд суух дараагийн хүнээр түүний нэр хүчтэй яригдах болсон талаар хэвлэлүүд бичих болжээ.
 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна