Эдийн засгийн хүндрэлээс эх орноо аврах хандивын аяныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэмжиж, 3 сарын цалингаа хандивлахаар болжээ. Тэрээр энэ тухай "Хандив өгөх бол эх оронч санаачлага. Манай мөнгөтэй хүмүүс мөнгөө хандивлах хэрэгтэй. Тэр тусмаа оффшорт мөнгөө нуусан хүмүүс уг санаачлагад нэгдэн эх орондоо хандив өгөх ёстой" гэжээ.
Гэвч энэхүү аяныг эсэргүүцэж, тавилттай жүжиг найрууллаа гэж үзэх хэсэг байгаа. АН-ын даргын сонгуульд нэр дэвшихдээ МАН-аас дэмжлэг авсан гэж хардагдсан тэрбээр энэ удаа МАН-ын ард түмнийнхээ санаачлагаар хандив босгох "бодлого-ыг дэмжиж буй бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна