​Хоёр ихэр хүүхэд тээж яваа Бэйонсе 2017 оны Грэммийн наадамд дуулна

19 цаг 19 минутын өмнө
 
Эмэгтэй хүний үзэсгэлэн гоо, байгалаас заяасан төрмөл авъяас, үнэнч хань, сайн гэргий гээд эмэгтэй хүнд байвал зохих ихэнх чанаруудыг өөртөө шингээсэн Америкийн алдарт дуучин Бэйонсе хэдхэн хоногийн өмнө ихэр хүүхэд тээж байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд зарласан билээ.  Дуучин Бэйонсе реппер Жэй Зи тэй ханилаад өдгөө 15 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тиймээс ч Холливуудын хамгийн хүчирхэг хосуудын нэг байсаар ирсэн юм. Хосууд таван настай Blue Ivy хэмээх охинтой бөгөөд удахгүй хоёр, гурав дахь хүүхдээ зэрэг өлгийдөн авахаар бэлдэж байгаа аж.

Гэвч таатай ч юм шиг хэрнээ таагүй мэт нэгэн мэдээг өнөөдөр www.celebuzz.com сайт дуулгалаа. Таван сартай Бэйонсе тун ядруухан байгаа аж. Учир нь тэрээр 2017 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд дуулах тул, түүндээ маш шаргуу бэлтгэл хийснээс болж ийнхүү эх, урагийн нөхцөл байдал хүнд болж байж болох юм хэмээн мэдээллжээ. 

Мэдээж хөл хүнд эмэгтэй хүн ажил хийнэ гэдэг хэцүү, тэр тусмаа хоёр ураг тээж яваа Бэйонсед энэ нь тун эрсдэлтэй алхмын нэг болж байгаа юм. Гэхдээ түүний хажууд сайн нөхөр, үнэнч фэнүүд болоод арын албаны олон хүмүүс хамт байгаа учир бид түүнийг ямар үзүүлбэрээр бэлэг барихыг хүлээх л үлдлээ. 

2017 оны Грэммийн шагнал гардуулах ёслол 2-р сарын 12-ны 8 цагт болох бөгөөд  Adele, The Weeknd, Daft Punk, Alicia Keys, A Tribe Called Quest, Dave Grohl, Maren Morris and Anderson .Paak. зэрэг уран бүтээлчид уран бүтээлээ туурвих аж

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна