"Тимон" хүний сандал дээр суугаад гар сунгаж өөрийн кнопоо дарсан гэнэ

2017/02/03
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад бусдын өмнөөс кнопыг нь дарж санал нэмэрлэдэг буруу жишиг тогтоод удаж байгаа. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь нарын бусдын кнопыг дарж буй фото зураг цахим орчинд тарж, шүүмжлэлд өртсөн юм.

Эл асуудалд УИХ-ын гишүүн Н.Учрал тайлбар өгчээ. Тэрбээр “Тухайн үед хүний суудал дээр сууж таараад өөрийнхөө кнопыг л дарсан” гэж хариулсан байна. Түүний хувьд бусдын өмнөөс кнопыг нь дарах нь ёс зүйн хувьд буруу гэж үздэгээ энэ үеэр илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна