Согтуу иргэнийг эрүүлжүүлэхдээ номхотгох цамц өмсгөнө

2017/02/03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг Цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр тусгажээ. УИХ-аас 2013 онд баталсан хуулиар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлэх болсон нв эмнэлгийн ажилтан, өвчтөнд хүндрэл учруулж олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж байсныг ийнхүү өөрчиллөө.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхдээ харьяаллыг нь өөрчилж байгаа болхоос эмч хяналт тавьж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээр тусгажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хэлснээр согууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх хүнлэг аргыг хэрэглэх гэнэ. Цагдаагийнхан  ч  номхотгох цамц өмсгөх аргыг үр дүнтэй гэж үзэж байгаа гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна