Хөгжлийн банкны хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

2017/02/07
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2017.02.07/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр үргэлжилж байгаа, эцсийн  шийдвэр хараахан гараагүй байгаатай холбоотой юм байна. 

Тодруулбал Засгийн газраас  Олон улсын валютын сангаас тавьсан нөхцөл шаардлагын дагуу холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа ч нэмэлт нөхцөл, шаардлага  гарч магадгүй тул хэлэлцээр эцэслэтэл  хуулийн төслийг хэлэлцэхийг  хойшлуулах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гаргасаан байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна